Монголын Залуучуудын Холбооны тэргүүн А.Мөнхбатыг нэн даруй огцруулах шаардлагатай гэв

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг үүрэгт ажлаа хийх чадамжгүйг шүүмжилж тус холбоог шинэчлэх хөдөлгөөний залуус мэдээлэл хийлээ. Өнөөдөр хийж бүтээх гэсэн сэтгэл зүтгэлтэй залуус нийгэмд маш олон бий. Тэднийг дэмжсэн бодит дэмжлэг,туслалцаа юу байна гэдгийг бас бодох л асуудал.

Үндсэндээ бол Монголын залуусын эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагыг зөвхөн нэг хүн өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн удирдаж байгаа гэдэг нь үнэний ортой зүйл. А.Мөнхбатын талаарх таагүй мэдээллүүд ч хэвлэлийн хуудаснуудад байнга хөвөрдөг. Түүнийг Монголын Залуучуудын Холбоонд ирснээсээ хойш энэ байгууллагыг ашиг олох, улс төрийн зорилгоор тувт ашиглаж ирсэн гэлцдэг. Өөрөөр хэлбэл залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, удирдан чиглүүлэх, сургах, заавар зөвлөгөө өгөх, зөв зүйлд уриалан дуудах, оюун санааг нь төлөвшүүлэх үндсэн үүрэг, зорилго нь алдагдаж, зүгээр л залуучуудын нэрийг барьж улс төрчдийг шантаажилдаг байгууллага болгосон гэдэг юм билээ. Мөн Монголын Залуучуудын  Холбоо хэмээх дөрвөн давхар барилга тэр чигтээ түрээсийн үйл ажиллагаа явуулж, ашиг олдог хэрнээ тэрнээсээ залуучуудад зориулсан ажил хийгддэггүй, холбооны тэмдэг медалийг төлбөр аваад албан байгууллагуудад шуудай шуудайгаар нь бөөндөж ашиг олдог ч Авлигатай Тэмцэх газарт шалгагддаггүй цорын ганц байгууллага ч гэх шүүмжлэл дагадаг.

Энэ холбооны дархлагдсан ерөнхийлөгч А.Мөнхбат нь өөрийн хувийн эрх ашигт Монголын Залуучуудын Холбоог ашиглаж буйн хамгийн тод  жишээ бол өнгөрсөн сонгуулиар хар, цагаан жагсаалт хэмээх зүйл гаргаж, нэр дэвшигчдээс мөнгө нэхэж, өгөөгүйг нь хар жагсаалтад, өгснийг нь цагаан жагсаалтад оруулж  ил цагаан улс төрийн шинжтэй ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулж байсныг хэн хүнгүй санах байх. Иргэний хөдөлгөөний намыг удирдаж, сонгуульд өөрийгөө сойн залуучуудаар ПИ АР буюу сонгуульт ажлаа хийлгүүлсэн ч бүтэлгүйтсэн гэдийг түүнийг огцруулах хөдөлгөөнийхөн онцолж байна.

А.Мөнхбатыг огцруулах хөдөлгөөн зөвхөн өнөөдөр эхэлсэн үү гэвэл бас үгүй. Хэдэн жилийн өмнөөс л байнгын шүүмжлэл дагуулж ажлаа хийж чаддаггүй хэмээн түүнийг огцруулах залуус нэгддэг ч  суудлаас нь буулгаж дийлдэггүй.

Ямартай ч Монголын Залуучуудын Холбоо, Монголын залуучуудын төлөө юм хийдэггүй, хэн нэгний хувийн байгууллага болоод ихэд удсан учир А.Мөнхбатыг нэн яаралтай огцруулахаар  залуус хөдөлж эхлэв бололтой.

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …