“Дээлтэй Монгол наадам” ирэх лхагва гарагт болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол наадам” долдугаар сарын 10-ны лхагва гарагт 14.00 цагаас Сүхбаатарын талбайд болно.

13 дахь удаагаа болж буй уг наадам Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой.

Наадмаар

  • Шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, гэр бүл-хос, хүүхэд
  • Шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй гадаад оролцогчийг тус тус шалгаруулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …