Зуслангийн замд нийгмийн даатгалын олон төрлийн үйлчилгээг өнөөдөр 15:00 цаг хүртэл авах боломжтой

Нийгмийн даатгалтай холбоотой олон төрлийн үйлчилгээг өнөөдөр 15:00 цаг хүртэл зуслангийн замд авах боломжтой боллоо.

Тодруулбал зуслангийн бүсэд буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шаргаморьт, Жигжидийн салдаг уулзвар дээр Орд супермаркетийн урд зохион байгуулах юм. Энэ үеэр нийгмийн даатгалын хууль эрх зүйн зөвлөгөө авах, сайн дурын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгал гар утасны аппликэйшн баталгаажуулах зэрэг үйлчилгээ авах боломжтой.

Хэрэв сайн дурын гэрээ байгуулахыг хүсэж буй иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд хангалттай аж.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …