Хотын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 453501 утсаар авч байна

Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” байгуулагдсанаар хотыг тойрсон олон асуудал нэг дор зангидагдаж, хариуцах эзэнтэй болох эхлэл тавигдсан. Тус нэгтгэл нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, авто замын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж, авто замын урсгал тусгаарлах хайс хашааны арчлалт хамгаалалт, авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт болон өвлийн улиралд авто, явган хүний замын хальтиргаа, гулгаа, гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлага, золбин нохой муурын устгал, төвлөрсөн хогийн цэгийн менежмент, нийтийн эзэмшлийн тавилгын бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах бөгөөд тэдгээрийн эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээтэй холбоотой дуудлагыг Шуурхай удирдлагын албаны дисперчерийн 453501 утсаар 24 цагийн турш хүлээн авч байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …