Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд зочилж, дуут сум харвалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснийхээ дараа сурын талбайд зочилж, цэц мэргэнээ сорьж буй харваачид, наадамчин олонтой мэндчиллээ.

Мөн эртний сайхан уламжлалын дагуу дуут сумаар харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Наадамчин олондоо сурын талбайгаас дахин мэндчилж байна. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Уламжлал ёсоор сурын талбай дээр ирж сум тавихдаа их догдоллоо” гэсэн юм.



 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …