Түрүү бөхөд “Ниссан патрол Y62” маркийн автомашин бэлэглэнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Моннис моторс” ХХК-наас 239 сая төгрөгийн өртөг бүхий “Ниссан патрол Y62” маркийн автомашин өгөх юм.

 “Японы “Ниссан моторс” корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютор “Моннис моторс” ХХК хамтарч ярилцаад энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд ниссан партол автомашин бэлэглэх болсныг зарлаж байна. “Моннис моторс” компани 1998 онд байгуулагдсан. 21 жил монголын зах зээлд автомашин нийлүүлж ирсэн. Бидний энэ шийдвэр манай компанийн зүгээс үндэсний бөхийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр гэж бодож байна хэмээн Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр ярьсан юм. 

 

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …