Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …