“Алтайн гүнж”-ийн шивээсний нууц энэ цаг үед тайлагдах уу

 

Алтайн уулс

Дэлхийн хамгийн тайлагдашгүй нууц “Алтайн гүнж” болохыг ОХУ-ын эрдэмтэд дуу нэгтэйгээр 1993 онд баталсан. “Алтайн гүнж” гэдгээр дэлхий нийтэд танил болсон залуухан бүсгүйн занданшуулсан шарилыг одоо ч эрдэмтэд судалсаар байна.

  Анх энэхүү шарилыг 1993 онд ОХУ-ын Сибирийн Холбооны тойрогт хамаарах Алтайн Бүгд найрамдах улсын Укок хэмээх тэгш өндөрлөг газраас археологичид олсон юм. Энэ Укок нь Монголын хилийн ойролцоох Оросын нутаг билээ.

Хамгийн гол нь биедээ шивээстэй занданшуулсан шарил байсан нь түүхийн олон асуултыг сөхөхөд хүргэсэн төдийгүй  “Алтайн гүнж” хэмээх алдарыг авсан юм. Шарилын хоёр гар бүхэлдээ нууцлаг “зураг”-тай бөгөөд  тэрхүү шивээсэнд хүн төрөлхтний нууцын нууц  оршин буй гэж судлаачид үздэг. Судалгааны дүнд  бүсгүйг 2500 жилийн өмнө нас барсан гэдгийг тогтоосон ч үхлийн шалтгааныг одоо хүртэл тогтоож чадахгүй байгаа. Оросын эрдэмтэд 2010 оны зургадугаар сард “гүнж”-ийг MRI аппаратаар анх судалжээ.

Судалгааны дүгнэлтээр  25 настай эмэгтэйн шарилд, үхэлд хүргэх ноцтой гэмтэл, шарх байхгүйгээс гадна түүний гавал болон араг яснууд бүрэн аж. Харин “Бүсгүйн шивээсийн нууцыг одоо болтол тайлж чадаагүй хэвээр байгаа юм.
Эрдэмтэд Гүнжийг “Пазырыкской” үндэстэн байсан байж магадгүй хэмээн үздэг бөгөөд “Пазырыкской”  нь МЭӨ V-III зууны үед эртний хүмүүсийн нутаглаж байсан Алтайн нурууны нэгэн хөндийн нэр аж. “Пазырыкской”-чуудын булш өнөөгийн археологийн түүхэн дэх хамгийн чухал нээлт болсон юм. “Гүнж” олоход  ангийн арьсан дээлэрхүү хувцас өмссөн байснаас гадна түүнийг оршуулсан газар доорхи агуйгаас эмээлтэй зургаан морь олдож байжээ. Түүнчлэн эмэгтэй улаан өнгөтэй бүс зүүсэн байжээ. Ийм бүс “Пазырыкской”-чуудын дайчны бэлгэ тэмдэг болдог байсныг тогтоосон юм. Оросын эрдэмтдийн баталснаар “гүнж” ази гэхээсээ илүү европжуу төрхтэй, 170 см өндөр. Түүнд хийсэн ДНК-гийн шинжилгээгээр “RIA” цусны бүлэг буюу “Ари” угсаатан байжээ. Олон улсын эрдэмтдийн дүгнэснээр “RIA” цусны бүлгийн 70 хувь нь славян үндэстнүүд байдаг.
Гүнжийн шарилыг олосны дараа эрдэмтэд болон Алтайн засаг захиргаа нутгийн иргэдийн томоохон эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Нутгийн иргэд “Гүнж”-ийн шарилыг оролдох нь бурхдыг хилэгнүүлсэн үйлдэл, түүнээс гадна шарилыг олсны дараа удалгүй тус бүс нутагт газар хөдөлжээ. Орон нутгийнхан байгалийн гамшиг дахин болохоос сэргийлж шарилыг хуучин байсан газарт нь тавихыг засаг захиргаанаасаа шаарджээ. Шарилыг агуйгаас гаргасны дараа тус бүс нутагт хуй салхи, ой хээрийн түймэр дэгдэх нь харьцангуй ихэссэн байна.
Энэ бүгдийн учрыг тайлах бүсгүйн бүхэлдээ шивээстэй хоёр гарын зөвхөн зүүн талынх нь шивээс илүү тод, сайн хадгалагдан үлджээ. Түүний зүүн гар дээр домгийн нэгэн амьтныг дүрсэлжээ. Уг амьтныг сайтар судалснаар шувуу шиг хурц, бахим хошуутай, эвэртэй буга хэмээжээ. Энэ амьтан хоёр толгойтой бөгөөд хоёр дахь толгой нь түүний ар зоо хэсэгт байгаагаар дүрслэгджээ. Хоёр дахь толгой, хөл нь яг л хониных шиг харин сүүл нь нэлээд урт.

Зарим эрдэмтний таамагласнаар махчин болон туурайт амьтныг хамтатгасан нь доод ертөнцийн араатан, дунд ертөнцийн бэлгэ тэмдэг өвсөн тэжээлтний хоорондын тэмцлийг харуулсан утгатай. Энэ нь өнөөгийн оюун ухаант хүмүүсийн итгэдэг там, диваажингийн талаар эртний хүмүүс ч төсөөлдөг байсныг батлах боломжтойд хамаг нууц оршино. Түүнээс гадна эртний алтайчуудын шүтээн аргаль болон ирвэс гэсэн хоёр амьтан байсныг ч баталж болох юм гэж үзжээ. Алтайн хязгаарын нэгэн домогт өгүүлснээр ирвэс тус улсын иргэдийг Шамбалын оронд хүрэх Беловодье (мөнхийн рашаан)-г хамгаалдаг гэж гардаг байна.
Алтайн гүнжийн шивээсний нууцыг эрдэмтэд одоо ч судалсаар байгаа юм. Харин зарим эрдэмтэн энэ цаг үед түүний шивээсний нууцыг тайлагдахгүй гэж үздэг.
Ugluu-logo1717


2009 онд “Газпром” Горно-Алтайск хотын Анохины нэрэмжит Үндэсний музейд “гүнж”-ийг сэргээн засварлахад 250 сая рубль зарцуулсан байна. Алтайн засаг захиргаа 2012 онд Новосибирскийн музейн олон танхимын нэгд “гүнж”-ийн олдсон агуйг байгуулахаар төлөвлөжээ. Тэгэхдээ “гүнж”-ийн бунхныг газар дор байгуулах гэнэ. Ингэснээр зочид “гүнж”-ийг олдсон агуйнх нь хамт үзэх боломжтой. Газар доорхи бунхан агуйг шилээр байгуулах юм байна

 

 

 

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …