Хүүхдүүд газ үнэрлэх тохиолдол гарч байгаа тул эцэг, эхчүүдийг анхаарлаа сайжруулахыг зөвлөв

14, 15 настай хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн хэрэг гарч байгаа тул эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

2019 оны долдугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдүүд газ үнэрлээд байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай О, 14 настай Д, 15 настай Э/гурвуулаа эрэгтэй/ нар нь ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн байсныг тогтоон БЗД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байгаа ажээ.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ байнгын хараа хяналтаа тавьж байх, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг болоод хаана юу хийж байгаад хяналт тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …