Эрэлч нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчлэх ажлыг эхлүүлжээ

Энэ онд  тохиож буй эрэлч нохойн албаны түүхт 75 жилийн ойг угтан бүтээлч ажлууд хийж байна.

Эрэлч нохойн албанд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны гэр бүл, үр хүүхдүүдээс санаачлан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Г.Нэргүй сан”-г байгуулж байжээ. Уг санэЭрэлч нохойн албыг хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын албаны нохой сургах арга барилыг Монгол Улсад өндөр түвшинд нутагшуулах, алба хаагч болон эрэлч нохой сургах, албаны нохойн тэмцээн, уралдаан зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой  юм байна.

75 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд дээрх сангаас санаачлан тус төвийн хурлын танхимд Г.Нэргүй агсны “Алдрын булан”-г шинээр байгууллаа. Дээрх “Алдрын булан”-д Г.Нэргүй агсан болон түүний хөтөлж байсан “Руслан” дуудлагатай нохойтой холбоотой дурсгалын зүйл, гавьяа шагналууд, мөн тус албанд ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудын гэрэл зураг, гавьяа, түүхэн замналыг харуулсан үзүүлэн зэргийг байршуулан алдаршуулж байна.

Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсан нь 1974-1984 оныг хүртэл нохойн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа иргэд, байгууллагад учирсан 160 гаруй сая төгрөгийн хохиролтой 130 гаруй хэргийг эрэлч нохой Русланы хамт халуун мөрөөр илрүүлэн ажиллаж байжээ.

Эрэлч нохойн албаны 75 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудын хүрээнд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд байрлах нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

Энэ байр нь АНУ-ын тусгай албадад ашиглагддаг зөөврийн үүр бөгөөд нохой амьдрахад тохиромжтой, хөдөлгөөнийг хязгаарлахгүй, чийг дааж жиндэхгүй, жилийн дөрвөн улиралд ашиглаж болдог зэрэг давуу талтай юм байна.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …