“Зогс-Шалга-Боломж бүү олго” аяны хүрээнд жуулчдад зориулж 820 ширхэг зөвлөмж тараажээ

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нэг сарын хугацаатай   халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Зогс-ШалгаБоломж бүү олго” арга хэмжээг хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт жуулчид ихээр зорчдог Д.Сүхбаатарын талбай, Түмэн эх чуулга, Шангри-Лө төв болон Б.Цэрэндоржийн гудамж, Хүүхдийн 100 буюу Сөүлийн гудамж зэрэг газруудад жуулчдад зориулсан 820 ширхэг аюулгүйн зөвлөмж тараалаа.  Мөн зуны дэлгэр өдрүүдэд иргэд гэр бүл, найз нөхдөөрөө гадаад болон дотооддоо амарч зугаалах үедээ орон байраа эзэнгүй орхих, аж ахуйн нэгж байгууллагын хараа хяналт суларснаас өмчийн болон орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 30 мянга орчим оршин суугч иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлгийг тараан ажиллаж байна.

Арга хэмжээ эхэлснээс хойш буюу 2019 оны долдугаар сарын 1-23-ны өдрийн хооронд тус хэлтэст хулгайлах гэмт хэрэг нийт 29 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.1хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …