Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам руу урууддаг туслах замыг хаана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам хүртэлх /зорчих хэсгийн баруун тал/ туслах замыг 2019 оны долдугаар сарын 27-ноос хэсэгчлэн, долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж, дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болсон байна.

Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …