Нийслэл рүү тарваганы нойтон тулам нэвтрүүлэх гэж байжээ

Улаанбаатар хот руу тарваганы нойтон тулам оруулах гэж байсныг зогсоожээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Хөвсгөл, Архангайн чиглэлийн автобусанд нийт зургаан тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцдаа ийнхүү зөрчлийг илрүүлжээ.

Санал болгох мэдээ

Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж …