Лос Анжелес хотноо амьдардаг дууны шүлэг зохиогч Тоби Шелдон хэмээх залуу Жастин Бибертэй адилхан царайтай болохын тулд 100 мянган ам.долларын хагалгаа хийлгээд байгаа ажээ.
Тоби Шелдон Биберийн улаан фен бөгөөд гэхдээ зөвхөн царайнд л илүү дурладаг гэнэ. Өдгөө 33 настай залуу 19 настай одтой адил залуу царайтай болох гэж 2008 оноос эхлэн мэс засалд орох болжээ. Тэрээр Бибертэй адилхан болохын тулд үс шилжүүлэн суулгуулж, ботокс тариулан, уруулын хэлбэрээ засуулж, зовхио татуулан, инээмсэглэлээ өөрчлүүлжээ.
Хэрэв дахин шаардлагатай бол Тоби Шелдон ахиад хагалгаанд ороход бэлэн байгаа гэнэ.