“Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт Монгол, Хятадын тал гарын үсэг зуржээ.

Уг хэлэлцээрт Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ыг төлөөлж Буцалтгүй тусламжийн албаны дарга Ли Юу Жан нар гарын үсэг зурсан байна.

БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1,008 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг ийнхүү үзэглэснээр төсөл хэрэгжих эрх зүйн нөхцөл бүрэн бүрдлээ. Хэлэлцээрийг байгуулснаар Монголын тал өөрийн хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээж байгаа аж. Ирэх оны дөрөвдүгээр сард төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …