“Feel Mongolia” богино хэмжээний видео бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсыг олон улсад сурталчлах богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааныг өнгөрсөн тавдугаар сард зарласан билээ.
Уралдаанд нийт 20 орчим бүтээл ирүүлснээс “Зөвхөн Монгол Улсад үзэх, харах, мэдрэх боломжтой байгалийн, түүхийн, соёлын болон дөрвөн улирлын онцлогыг харуулсан 30-40 секундын дуу, дүрсний өндөр чанартай байх” шаардлагуудын дагуу дүгнэж шалгарсан бүтээлүүдийн шагналыг гардуулан өглөө.

Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноог дүгнэн #FeelMongolia уралдаанд ирүүлсэн 19 бүтээлээс нэгдүгээр байр 1 ширхэг, хоёрдугаар байр 2 ширхэг, гуравдугаар байр 3 ширхэг тус тус шагнахаар шийдвэрлэсэн юм.

I байр – Н.Баттулга 62 оноогоор

II байр – Э.Энхдэлгэр 59- оноогоор

II байр- С.Сайнхишиг 57 оноогоор

III байр- Э.Мөнхцэцэг 50 оноогоор

III байр- Б.Хишигбаатар 48 оноогоор

III байр- н.Тэмүү 47 оноогоор

Богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаанд оролцогчдын зүгээс энэ төрлийн зураг авалт цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагч төрийн байгууллага үнэлэх нь тун ховор байдаг. Харин энэ удаагийн #FEELMONGOLIA богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаан цаг үеэ олсон аялагчид тэр дундаа жуулчдыг татах бас нэг алхам болж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг 1-5 жилийн хугацаанд цуглуулсан дүрс бичлэгүүд гэдгийг оролцогчид хэлж байсан юм.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …