Эрүүл хүнс сонгох эхний алхам шошго унших

Дэлгүүрийн лангуу дээр зарагдах жимс, хүнсний ногооны гарал үүсэл нь өөр өөрийн түүхтэй. Органик гаралтай нь байхад зарим нь химийн бордоогоор бордогдсон нь бий. Мөн генетикийн өөрчлөлтөөр хувиргасан нь ч  ихсэх боллоо. Ийм үед бид жимс, хүнсний ногоон дээрх шошго буюу кодыг нь уншиж химийн бордоотой, генетикийн өөрчлөлттэй, органик эсэхийг нь ялгаж эрүүл хүнс сонгох нь чухал болоод байна.

Жимс, хүнсний ногоон дээр байдаг жижиг зууван хэлбэртэй наалт их олон мэдээлэл агуулж байдаг гарал үүслийн гэрчилгээ нь юм.

Энэхүү наалт дээрх тоог хүнсний ногооны код гэх ба 4 оронтой 3 буюу 4-өөр эхэлсэн кодтой бол химийн бордоо (пестицид, гербицид) ашигласан, 5 оронтой 8-аар эхэлсэн бол генийн өөрчлөлттэй, 5 оронтой 9-өөр эхэлсэн бол органик гаралтай хүнсийг тэмдэглэдэг.

Бидний анзааралгүй хуулж хаядаг жижиг наалт нь тухайн жимс, ногооныхоо бүх мэдээллийг агуулж байдаг код бүхий шошго юм.

Хүнсний ногооны кодоо уншиж сонголтоо хийж заншаарай.

https://www.facebook.com/tsahimemch

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …