Цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

Харанга!!! Цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өнөөдөр Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна.

                                    Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон  анхааруулж байна.
                2013 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголийн тал нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 6-8 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …