ЭХЭМҮТ I SO 9001:2015 чанарын стандартын шаардлага хангалаа

2018 оноос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн ба Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгуудад Олон улсын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг нэвтрүүлж эхэлсэн.

Тэгвэл энэ сарын 24-27-ны өдрүүдэд ХБНГУ-ын DQS компанийн тэргүүлэх аудитор үнэлгээ хийж, ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг сайжруулах зөвлөмж, анхааруулга нөхцөлгүйгээр, болзлыг 100% хангасан болохыг магадлалаа.

Ийнхүү ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлсэн хамт олон боллоо.

 

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …