Найман настай хүү өндрөөс унаж, эмнэлэгт хүргэгджээ

Баянзүрх дүүргийн хоринтавдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Монгол” ахлах сургуулийн хажуу талын барилгаас бага насны хүүхэд унаж бэртсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн наймдугаар  хороонд оршин суух найман настай, эрэгтэй С нь баригдаж байгаа барилга дээр тоглож байгаад хоёр давхраас унаж гэмтжээ.

Тус хэрэг энэ сарын 21-ний 19.30 цагийн үед болсон бөгөөд хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байна. Хүүхдийн эрүү болон дотор эрхтэн нь гэмтсэн гэх оноштойгоор эмчлүүлж байгаа аж.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …