Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа маргааш болно

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарт хурлын зааланд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт нээлттэй явагдах ба дараах газруудыг худалдана.

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 минутаас эхлэн – 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Дуудлага худалдаанд оролцоход бүрдүүлэх материал:

Хүсэлт маягтаар гаргана.
Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ/

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …