Түүхий нүүрс түлсэн зөрчилд арга хэмжээ ногдуулжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах “Дорнын Илч” ХХК түүхий нүүрс түлж, агаар орчны бохирдол үүсгэж байсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллажээ.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагад түүхий нүүрс түлэхгүй байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав

Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Европын парламентын …