1. Англи хэл дээр зурагт эсвэл кино үз
Англи болон америк зурагтын нэвтрүүлэг, кино үзэнгээ англи хэл сурч болох юм. Та аль ч түвшин байсан ч хамаагүй англи хэл сурч байгаа бол англи хадмал орчуулгыг сонсонгоо уншиж өөрийн хэлээ сайжруулж болно. Англи Фм радио эсвэл интернетээс маш олон сонсох хичээл сонсож болно.
2. Англи хэл дээр ном унш
Ном унших нь Англи хэлээ сайжруулах гайхалтай арга болдог. Хэрвээ та анхан шатнаас дунд шат хүртэл түвшинтэй бол эхлээд хүүхдэд зориулсан ном авч унших нь илүү үр дүнтэй. Энэ нь зөвхөн таны Англи хэлийг сайжруулаад зогсохгүй бас дотоодын мэдээ мэдээллээ мэдэж авч, унаган англи хэлтэй хүнтэй ярихад дөхөм болдог.
3. Гэрийнхээ эд хогшил дээр үг хад
Гэрийнхээ эд хогшил дээр тухайн эд хогшил Англи хэл дээр яаж хэлэгддэгийг хадах нь үгийн баялгаа нэмэгдүүлэх сайхан арга юм. Таны хийх зүйл бол наалддаг цаас аваад гэрийнхээ эд хогшлын нэрийг дээр нь Англи хэл дээр бичих юм.
4. Шинэ үгийн дэвтэртэй болох
Та өөрийн шинэ үгийн дэвтэртэй болох хэрэгтэй. Сургууль дээрээ байсан ч, гадуур явсан ч шинэ үг сурвал түүнийгээ шинэ үгийн дэвтэртэй тэмдэглэж авч, хэзээ ч хамаагүй чөлөөт цаг гарвал өөрийн сурсан үгээ харж баталгаажуулж болно.
5. Өөрийгөө Англи хэлтэй хүмүүсээр хүрээлүүл
Хэрвээ та англи хэлээр ярьдаг хүмүүстэй ярилцах шаардлага гарвал өөрийн хэлээрээ хольж ярихгүй шүү дээ. Ингэж ярилцах нь сургууль дээр сурдаг зүйлээс илүүтэйгээр ярианы англи хэл болон хар яриа сурах болно.
6. Өөрийн юм сурах тохиромжтой, өгөөжтэй цагаа олж ав
Та өглөөний хүн үү эсвэл оройн хүн үү? Таны тархи аль цагт илүү цовоо сэргэлэн байна, тэр цагт та хэл сурах хэрэгтэй. Зарим хүмүүс өглөө юмыг хийх нь хялбар байдаг бол зарим хүн оройдоо илүү үр бүтээлтэй байдаг.
7. Хаана ч явсан аль болох Англи хэлээ давтаарай
Сургууль дээрээ өөр зүйлд сатааралгүй Англи хэлээ оролдох нь чухал юм. Номын санд сууж, өөрийн тэмдэглэлээ харан, англи хэл дээр бичиж, уншин, англи хэлтэй хүмүүстэй ярилцаарай. Орондоо орох үедээ өдөр бичсэн үгээ харан унтахдаа хэдэн үгээ цээжлээрэй. Өглөөний цайгаа уухдаа шинэ хэдэн үгээ сураарай. Хийж байгаа зүйлээ орхилгүй тууштай байх нь чухал.
8. Сайн толь бичиг олоорой
Сайн толь бичиг чинь англи хэл сурч байх үед дотнын анд болох болно. Гэсэн хэдий ч зарим толь алдаатай байдаг. Илүү сайн тольтай болохыг хүсвэл бага зэрэг үнэтэйг авахад гэмгүй.
9.Үнэнч бай
Англи хэлээ дээшлүүлэхийг хүсэж байгаа хүмүүс тууштай биш байх нь элбэг. Багш чинь зөвхөн хэдэн цаг л танд зааж хэлж өгөх болно. Харин та өөрөө заалгасан зүйлээ зөв хэрэглэж санаж тогтоох нь таны ажил юм. Та хэдэн долоо хоног сургуульд сурчхаад л англиар ярьчихна гэж бодож болохгүй. Та хичээлээс гадуур олон цаг ажиллаж, тархиа ажиллуулан тууштай байх ёстой.