Хятадад хөрсний гулгалтын улмаас 42 хүн амь үрэгджээ

БНХАУ-ын Гуйжоу мужийн Шуйчэн бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсч, одоогийн байдлаар 42 хүн амиа алджээ.

Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэхүү байгалийн гамшигт 20 гаруй барилга, байшин өртсөн бөгөөд есөн хүн сураггүй болж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч найдвар тун бага байгаа аж.

Байгалийн гамшиг нүүрлэсэн бүсээс 40 гаруй хүнийг аварч, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Хятадын Засгийн газраас байгалийн гамшигт өртсөн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх болон аврах ажиллагаанд 30 сая юань хуваарилсан байна.

БНХАУ-ын уулархаг бүс нутагт хөрсний гулгалт байнга тохиолддог бөгөөд ялангуяа их хэмжээний бороо орсны дараа эрсдэл улам нэмэгддэг ажээ.

 

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …