Өвөрхангай аймагт гаднын нөлөөтэй нас барсан эрэгтэйн цогцос олджээ

 

Өвөрхангай аймгийн Богд сумын нутгаас үл таних хүний цогцос олджээ. Уг цогцсыг мал хариулж явсан иргэн олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Олон хоног дараалж орсон борооны улмаас цогцос ил гарсан байсан бөгөөд хэргийн газрын үзлэг шалгалтаар 30-40 орчим насны эрэгтэй хүний цогцос болохыг тогтоожээ.

Тэгвэл талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон бөгөөд сэжигтэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчилсан байна.

 Мэдээллийн дагуу алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж ажиллахад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 35 настай “Э”-г гадны нөлөөтэй нас барсан нь тогтоосон байна. Гэмт хэргийг тухайн аймагт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Д, Х нар үйлдсэн байж болзошгүй байгаа аж. Тэднийг аймгийн цагдаагийн байгууллага дайчлан баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …