Гал сөнөөгч  Э.Үнэнбатын эмчилгээний зардалд чин сэтгэлийн хандив өргөцгөөе

Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат нь 2019 оны 04 дүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтрааж яваад биеийн 70% түлэгдсэн бөгөөд БНСУ-д арьс нөхөн сэргээн засах эмчилгээнд явах гэж байна. Одоогоор биеийн бусад хэсэг эмчилгээний явцад сорвижон эдгэрч байгаа ч хоёр гарын арьс таталдаж хугацаа алдах тусам үхжин хатангиршиж байгаа тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна.

Эхний ээлжинд яаралтайгаар оношлуулахад 20 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө шаардлагатай байгаа тул та бүхнийг сэтгэлийн хандив өргөхийг хүсье.

Хандивын данс: Хаан банк: 5076621683 – Эрсдэлгүй амьдралын төлөө ТББ

Холбоо барих утас: 262073, 91006131

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …