Зам тээврийн ослын улмаас 11 хүний амь нас хохирчээ

Иргэдийн аялал, зугаалга, амралтын өдрүүд үргэлжилж орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн ачаалал ихтэй байна.  Орон нутгийн замд энэ 7 хоногт зам тээврийн ослоос шалтгаалж 11 хүний амь нас хохирчээ. Үүнээс 2 нь бага насны хүүхэд амь насаараа хохирч 4 хүүхэд гэмтсэн. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулаад ажиллаж байна. Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж осол үйлдэгдсээр байна.
Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97,7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан.

Өнгөрсөн жил 21 аймгийн замын цагдаагийн тасаг, хэсгүүдэд зөөврийн хурд хэмжигчийг хүлээлгэн өгсөн нь улсын хэмжээнд хурдыг хэмжих нөхцөл бололцоо хангагдсан.  Тухайлбал Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар аймгийн нутаг дэвсгэртээ хөдөлгөөнт байдлаар орчин үеийн дэвшилтэт технологийн 3-4 километрийн зайнд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих хүчин чадалтай багажийг ашиглаж байна.
Булган аймаг дахь Замын цагдаагийн тасгийн алба хаагчид тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийг түр зогсоон, зорчигч жолооч нарыг эмчийн үзлэгт хамруулах, жолоочийн нойрыг сэргээж гарын амрааж сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэж ажиллаж байна. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …