Б. Хурц нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

Авлигатай тэмцэх газраас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгаа.

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.12/ 09:00 цагаас Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоодугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгчдэгч Б.Хурц нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, улмаар шүүх хурлыг наймдугаар сарын 12-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан.

 

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …