“Альтернатив” Х. Отгоо пянзны баяраа хийнэ

“Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон уран бүтээлээрээ олны танил болсон “Альтернатив” Х.Отгоо дөрвөн хүүхдийн ээж болж, уран бүтээлээ түр завсарлаад байсан билээ.Тэгвэл дуучин бүсгүй уран бүтээлдээ эргэн ирж, анхны бие даасан пянзны баяраа энэ сарын 17-нд “Vinyl lounge”-д хийх гэж байна.

“Альтернатив” Отгоогийн шинэ пянзанд сонсогчдын сайн мэдэх хит дуунуудаа шинэ найруулга дуугаралттайгаар оруулахаас гадна орчин үеийн хэв маягтай цоо шинэ уран бүтээлүүд нь багтах юм.

Дуучин Отгоо сүүлд шинэ пянзандаа багтсан “Гүзээлзгэний амьдрал” хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ “Лемонс” хамтлагийн залуустай хамтран дуулсан нь FM, радиогоор дамжин сонсогчдын сонорт хүрч эхэлжээ.

Тэрбээр энэ талаараа цахим хуудаснаа”Миний бие даасан дөрөв дэх студийн уран бүтээл мөн анхны LP пянзны баяр удахгүй болох гэж байна. Өөрийн нэрээр нэрлэсэн “Отгоо” пянзны баяраа хайртай сонсогч та бүхэнтэйгээ нэгэн үдэш тэмдэглэх болсондоо туйлын баяртай байна. Пянзны баяр дээрээ шинэ пянзны дуунуудаа амьдаар тоглох бөгөөд урилгаар орчин цагийн хөгжмийн төлөөлөл болох The SHOM хамтлаг, The Lemons хамтлаг тоглох болно.
Энэхүү өдөр пянзны нээлтийн өдөрлөгөөр эхэлж оройн амьд хөгжмийн үдэшлэгээр баяр маань үргэлжилж та бүхэнтэйгээ халуун дулаан уур амьсгалтайгаар нэгэн үдшийг өнгөрүүлж шинэ пянзаа сэтгэл баясан сонсох нь ээ!” хэмээн бичжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …