Б.Хурц нарын шүүх хуралд сүүлийн гэрч мэдүүлэг өгч байна

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр буруутган шүүж байна. Шүүх хурал дөрөв дэх өдрөө өнөөдөр /2019.08.15/ Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.

Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны гэргий Б.Булган нар оролцож байна. Шүүх бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал, улсын яллагчаар Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар ажиллаж байна.

Төв аймгийн шүүхээс дөнгөж сая сүүлийн гэрч орж байгаа гэх мэдээллийг өглөө.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …