Түрээсийн орон сууцанд тэнцсэн иргэдийн анхааралд

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн бичиг баримтыг ирэх даваа гаригаас хүлээн авч эхэлнэ. Эхний шатанд тэнцсэн иргэд зорилтот найман ангилал тус бүрдээ 10-аас дээш материал бүрдүүлж, өөрийн биеэр очиж, баталгаажуулах юм байна.

Тэнцсэн иргэд наймдугаар сарын 19-нөөс 23-ныг хүртэл тав хоногийн хугацаанд нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад ажлын цагаар авч очиж баталгаажуулах аж. Хэрэв заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчирч өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан, дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхааруулж байна.

Буянт Ухаа-2” 972 айлын орон сууцны цахим бүртгэлд хамрагдсан иргэдэд дараах зүйлсийг анхаарууллаа. Үүнд:

  1. Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг АТГ-аас 2019 оны наймдугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 01/6402 дугаар зөвлөмжийн дагуу иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл /өөрийн нэр, эцэг/эхийн нэр, бүртгэлийн дугаар/-ийг зорилтот бүлгийн ангилал бүрээр нийтэлж байгаа.
  2. Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн 2019 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны наймдугаар сарын 23-ны өдрийн хооронд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ийн салбаруудад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгнө.
  3. Заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхаарна уу!

Дэлгэрэнгүй мэдээллийг https://nosk.ub.gov.mn/#/news/newsMore/391 цахим хуудсаас авах боломжтой.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …