“Стандарт хүнс” ХХК-ийн Сайко цагаан будаа хаяг шошгын зөрчилтэй байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хороолол дахь Номин супермаркетад худалдаалж буй “Стандарт хүнс ХХК-ийн “Сайко” нэрийн цагаан будааны хаяг шошго буруу байна шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар “Стандарт хүнс” ХХК-ийн Вьетнам Улсаас зохих зөвшөөрлийн дагуу импортлож, гүний хяналтын терминал дээр хяналт шалгалтад хамрагдсан цагаан будаа нь 2018 оны 8 дугаар сарын 28-нд үйлдвэрлэгдэж, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дуусах хугацаа бичигдсэн боловч үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална гэж бичигдсэн болох нь тогтоогдлоо.

Иймд “Стандарт хүнс” ХХК-д Сайко нэрийн 5кг-ийн савалгаатай цагаан будааг худалдаанаас буцаан татан авалт хийж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг НМХГ-аас тус компанид үүрэгжүүлэв.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …