”ABU ROBOCON-2019 MONGOLIA” тэмцээнд монголын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарчээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ -ны дэмжлэгээр “ABU ROBOCON-2019 MONGOLIA” тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна. Тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өчигдөр  болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмцээнд оролцогчдод амжилт хүсч, зарим тоглолтыг үзэж сонирхов. ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд дэлхийн 16 улсын 17 багийн 290 гаруй тамирчин өрсөлдлөө.

Оюутан залуусын бүтээлч, шинжлэх ухаанч, үзэл хандлагыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой энэхүү Олон улсын тэмцээнийг Азийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн МҮОНРТВ-ээс зохион байгуулсан юм.

ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд Монголын баг тамирчид идэвхитэй, амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарав.

БСШУСЯ-ны Дээд боловсролыг чанаржуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа CDIO буюу инженерийн боловсролын үр дүнд суурилсан шинэ арга зүйгээр суралцсан оюутнууд ийнхүү амжилт гаргажээ.

Санал болгох мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авна

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хичээлийн жилд улсын …