Улаанбаатарт 1 хэм хүйтэн

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2013 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Зүүн зүгийн нутгаар 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 градус, баруун зүгийн нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …