Сургуулиудын хяналтын камерт үзлэг шалгалт хийж байна

Их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хичээлийн Шинэ Жил” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс өчигдрөөс эхлэн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын гадна, дотор хяналтын камеруудад үзлэг шалгалт хийж, хяналтын камеруудын чанар, үзүүлэлтийг сайжруулах, ашигтай тусгалд байрлуулах, хадгалалтын хугацааг нэмэгдүүлэх талаар сургуулиудад зааварчилга өгч, илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээг авч эхэллээ.

Уг шалгалтад тус хэлтсийн хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХҮИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон 1, 2, 31, 6, Үй цай, Сант зэрэг төрийн болон хувийн хэвшлийн томоохон 22 их, дээд сургууль, 24 ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдах юм. Арга хэмжээ ирэх сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …