Спорт автомашин осолдож гурван хүн нас баржээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнгөрсөн шөнө  ноцтой осол гарч, гурван залуу амиа алджээ. Тодруулбал,  Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд замд 2019 оны наймдугаар сарын 29-ний 03:00 цагийн орчимд “Субару импреза” маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан байна.  Ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй.

Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах зөрчил  ихээр бүртгэгдэж байгаа гэдгийн ТЦГ-аас  мэдээлж байна. Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нар өөрийн хүүхдээ шөнө, оройн цагаар хаана, хэнтэй юу хийж явж байгаа тал дээр хяналт тавих шаардлагатай байна.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …