Л.Амармөрөн: Хичээлийн шинэ жил эхлэхэд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор гэмт хэрэг зөрчлийн гаралт бусад үеэс нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх үүднээс хийж буй ажлынхаа талаар   мэдээлэл  хийлээ.

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд эл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт 179 орчим ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын хяналтын камерыг ажиллагааг шалгаж, 25 зөрчил илрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас шаардлага хангахгүй камеруудыг сайжруулахыг сургуулийн захиргаанд мэдэгдсэн байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн “Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үеэр гэмт хэргийн гаралт тоо өсдөг. Ялангуяа есдүгээр сард оюутан залуус баар цэнгээний газруудаар үйлчлүүлэх, гэмт хэрэг зөрчлийн хохирогч, холбогдогч болох тохиолдол бүртгэгдэх, эрүүлжүүлэх асуудал гарч байна. Аж ахуй нэгж байгууллагууд 21 нас хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илэрсэн. Иймд хичээлийн шинэ жил эхлэхэд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ. Оюутан залуус архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Тиймээс их дээд сургуулиудын нэгдүгээр курсийн оюутнуудад санамсаргүйгээр гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуул эхэлсэн. Хөдөө орон нутгийн оюутан сурагчид хулгай дээрэмд өртөх тохиолдол их. Иймд орой үдшийн цагаар харанхуй газраар ганцаараа явахгүй байхыг зөвлөе” гэлээ.

Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг Манай хэлтэс дараах гурван чиглэлд эрчимтэй ажиллана. Сургуулийн орчинд, сургууль явах, харих замдаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж  байгаа. School police ажлыг эрчимжүүлнэ. Хувийн сургуулиуд идэвх муутай байсан. Энэ талаар сургулуиудтай хамтарч ажиллана.

Мөн үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлэх “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийг ахлах ангийн сурагчид 100 хувь байгуулах, эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм. Мөн НЦУГ-ын алба хаагч болон дүүрэг дээр ажиллаж байгаа хүүхэд хариуцсан алба хаагч хүүхэдтэй хэрхэн харьцах вэ гэдэг талаар сургалтын арга зүйн мэдээллийг зөв хэлбэрээр олгоно “гэв.

Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Э.БөхбатӨнгөрсөн жил 45 хүүхэд авто ослоор нас барсан. Түүний зургаа нь наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 20-ны хооронд үйлдэгдсэн байдаг. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эхчүүдтэй сургуулиуд гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа. Энэ гэрээнд заасны дагуу хүүхдээ тогтсон цагт аваагүй тохиолдолд сургуулиас нь хасах хүртэл арга хэмжээ авна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд сургуулийн захиралтай хариуцлага тооцдог болж байгаа” гэлээ.

Н.Алт


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …