Маргааш тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх захирамжийг наймдугаар сарын 22-ны өдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гаргасан.

Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм.

Үүний дагуу маргааш тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн улсын дугаартай автомашинууд  замын хөдөлгөөнд оролцоно.

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …