НҮБ-ын Тусгай илтгэгч Мишель Форст илтгэл тавина

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулж буй хүний эрхийн цуврал лекц арга хэмжээнд та бүхнийг урьж байна.

Энэ удаагийн лекцийг НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгч Мишель Форст “Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалахад хүний эрхийн байгууллагаас гүйцэтгэх үүрэг” сэдвээр 2019 оны 09 дүгээр сарын 06-нд уншина. Лекц тус өдөр 15 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны дугуй танхимд болно.

Суудлын тоо хязгаартай тул 51-262752 дугаарын утсаар, эсвэл ch.bilguun@nhrcm.gov.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү. Арга хэмжээ сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд ямар нэгэн төлбөр хураамжгүй болно.

 

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …