Нийслэлийн Хөдөлмөрийн газрын гаргасан судалгаанаас үзэхэд жилд дунджаар 30,0 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирж, 40,0 мянган оюутан залуус нийслэлийн хөдөлмөрийн зах зээлд нэмэгддэг байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 61 хувь нь буюу 738 мянга нь хөдөлмөрийн насны, 382,8 мянга нь эдийн засгийн идэвхитэй, 140 мянган суралцагч, 20,5 мянган хөдөлмөрийн чадваргүй, 107,9 мянган ажил эрхлээгүй иргэн байгаа юм. Ажил эрхлээгүй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл 38,2 хувь нь хүүхэд асардаг, 24 хувь нь гэрийн ажилтай, 24 хувь нь тухайн жил цэргээс халагдсан, 5,1 хувь нь ажил эрхлэх хүсэлгүй иргэн байдаг байна. Оны эхний 8 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 45,4 мянган иргэн байнгын болон түр ажлын байраар хангагдсанаас 15,4 мянга нь шинээр бий болсон ажлын байранд, 17 мянга нь байнгын сул чөлөөтэй ажлын байранд, 13 мянга нь түр буюу улирлын чанартай ажлын байранд зуучлагджээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …