Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын хөдөлгөөнийг сарын 16-нд нээнэ

Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд нээнэ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газар мэдээллээ.

Тус гүүрэн гарцыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд барьж байгаа юм.

Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байна. Харин Монгол, Хятадын 500 гаруй инженер техникийн ажилчин ажиллаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …