Сүүн зайрмагны шингэн сүүн хольцыг хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд даргын  01/234 дугаартай  удирдамжийн  хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэний  “Сүүн зайрмаг”-ны худалдаалалтын байдалд урьдчилан  сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ.

 Шалгалтаар   Сүүн зайрмагны  шингэн сүүн хольцыг  хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, бүтээгдэхүүний шошгод  үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа цувралын дугаар, орц бүрдүүлэгчийн жагсаалт тэмдэглэгээгүй,  100 гр дах илчлэг, шимт бодисын мэдээлэл болон хэрэглэх заавар, гаж нөлөө тусгагдаагүй байна. Мөн шинжилгээ баталгаажилтгүй саваар, зориулалтын бус тээврийн хэрэгслээр шингэн бэлдэц зөөвөрлөж байгаа дутагдал илэрч байгаа тул  иргэн та бүтээгдэхүүний шошгын мэдээлэлийг сайтар үзэж сонголт хийж байхыг зөвлөж байна.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …