Дэлхийн “Номын санч” мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын номын сангийн холбоо, Америкийн монгол судлалын төв хамтран “Oclc Worldcat- Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог” номын санч мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг есдүгээр сарын 12 өдрийн 08:30-16:00 цагт зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд олон улсад мэргэжлээрээ ажилладаг монгол номын санчид, дотоодын номын сангийн мэргэжилтнүүд оролцож орчин үеийн номын сангийн каталогжуулалтын туршлага, Монголын номын сангууд дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталогт нэгдэх боломжуудын талаар хэлэлцэнэ.

Бүртгүүлэх хаяг

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfYZz0QkkGPPSTlPWTe4b8YOwemsY8GobDo6mhr7zCmucJCBQ/viewform?vc=0&c=0&w=1

 

Санал болгох мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний …