Самар бэлтгэх, зарах, экспортлохыг 2020 оны 9 дүгээр сар хүртэл хоригложээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/463 дугаар тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ.

Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий, аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас  хус модны самарыг зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна.

Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самрыг аль ч зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хориглосон байна. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан ,Увс, Хэнтий аймгийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.


Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …