Шөнийн цэнгээний газарт шалгалт хийхэд 24 иргэнээс хар тамхи илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 6- 7-нд шилжих шөнө цэнгээний газруудаар гэнэтийн шалгалт хийжээ. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүргийн шөнийн цэнгээний газруудад шалгалт хийж 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалсан нь тогтоогдсон байна. Хэрэглэсэн иргэд дунд Герман улсын хоёр иргэн байсан бөгөөд 21-41 насны иргэд ч байжээ.

2019 оны эхний хагас жилийн байдлаар, худалдаалах зорилгогүй хадгалсан 65, худалдаалах зорилгоор олж авсан 24 хэрэг илрүүлжээ. Үүнээс зохион байгуулалттай гэмт бүлэглэл нэг, хоёр түүнээс дээш хүн санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн 12, худалдсан 16, улсын хилээр нэвтрүүлсэн 16 /шуудан илгээмжээр 11/, тарьж ургуулсан нэг, орон байраар хангасан нэг хэргийг илрүүлсэн байна.

https://www.facebook.com/2167694310207414/videos/962075304134648/

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …