Ц.Элбэгдоржийг нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүн гүтгэсэн гэх үндэслэлээр нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Ц.Элбэгдорж нь нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг өөрийнхөө засгийн газрыг унагахаар санал гаргасан гэх мэдээллийг түгээжээ. Улмаар дээрх мэдээллийг шалгуулахаар Н.Алтанхуяг шүүхэд хандаад байсан ба шүүхээс худал мэдээлэл түгээж, Н.Алтанхуягийн ажил хэргийн алдар хүндэд халдсан гэж үзжээ. Иймд Ц.Элбэгдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийхийг даалгасан байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …