Дуучин М.Нарантуяа “Мангир” нэртэй брендээ гаргажээ

Дуучин Нара  буюу М.Нарантуяа “Le miel de Nara” буюу “Мангир” нэртэй зөгийн балны шинэ брендээ энэ сарын 8-ний өдөр цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд  зэрлэг цэцэгс, эмийн ургамлаас тоос хүртсэн зөгийн балаар тус брендийн бүтээгдэхүүнүүдээ хийж байгаа аж.

Тэрбээр энэ талаараа “Танд хүрч буй энэхүү 450гр балыг гарган авахын тулд :

1150 гаруй ширхэг зөгийнүүд маань 180,200 орчим км газарт нисч Мангир, Туйплан, Хөвөнт, Боролзгоно, Багваахай, Таана, Сөд өвс гэх мэт

4,5 сая орчим байгалийн олон цэцгийн тоос хүртэж балт гүеэгээрээ бал болгон гаргаж түүнийгээ хэдэн 100н мянгаараа нийлэн өдөр шөнөгүй далавчаараа сэвэн бал болгон гаргадаг юм шүү.

Ингээд та бүхэнд хүрч буй манай зөгийнүүдийн хичээнгүйлэн бэлтгэсэн цэвэр зөгийн балыг Нара нь 2019 оны 6-р сарын 24-28ны өдрүүдэд хурааж, ариун цэврийн шаардлага хангасан орчинд гар аргаар өөрөө хичээнгүйлэн савлаж танд хүргэж байна.

Нарагийнхаа зөгийн балыг shoppy.mn -р хүргэлтээр захиалан авч болох ба мөн Нарагийнхаа Хүүхдийн 100-н Сөүл Плазагийн 3н давхарт байрлах Нара Бүтик дэлгүүрээс худалдан авч дэмжээрэй” гэжээ.

Зөгийн балны нэг сав нь 33 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …