Б.Солонго: Үндэсний аюулгүй байдалд трансжендерүүд биш хоол хүнс нөлөөлж байна

Трансжендер мисс Б.Солонго өнөөдөр /2019.09.10/олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


Б.Солонго:” Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн нэг залуу трансжендер хүмүүсийн үс гэзгийг хусна гэж нийгмийг өдөөн турхирсан мэдэгдэл хийсэнд харамсалтай байна. Хүний эрхийн комисс цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллан шалгаж байгаа юм билээ. Зурагний хувьд трансжендер хүмүүс архидаад эсвэл биеэ үнэлээд явж байгаа юм биш.

Нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага Босоо хөх Монгол гэх ТББ-тай хамтраад шөнийн сурвалжилга бэлтгэж байхад нэг трансжендер охин биеэ үнэлж байгаад баригдсан юм билээ. Охины утсан дээр байсан зургийг Босоо хөх Монгол ТББ-ынхан хууль бусаар олж авч сошиал орчинд цацсан.

миний зургийг ингэж сошиал орчинд цацсан болохыг би тухайн ТББ-ын тэргүүнтэй утсаар ярьж асуухад “Хамгийн их олны анхаарлыг татаж, сенсаци тарьж болох хүн чи байсан учир чиний оролцсон зургийг цацсан” гэдэг байр сууриа илэрхийлсэн.

Бид хэдий трансжендер гэдэг нэг нэршилтэй ч тус тусын зам мөрөөр амьдарч байгаа хүмүүс. Үнэндээ тэр зурагт хүний нүдэнд гаж буруу харагдах зүйл юу ч байхгүй. Энэ зурган дээр яг юу нь буруу байгаа юм бэ гэж тэр ТББ-ынхнаас асуумаар байна. Гэтэл яг хажуугийнх нь баранд энгийн иргэд зодоон нүдээн хийж түүнээс илүү муу зүйл хийж байгаа. Олон нийтэд трансжендерүүд ийм олон болчихсон байна гэдгийг л харуулахыг хүссэн юм шиг байгаа юм.
Нэг эмзэглүүлж байгаа зүйл нь юу гэвэл  Босоо хөх Монгол ТББ-ын гишүүн анх пост бичихдээ “Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр байна” гэж бичсэн байсан. Нөлөөлж байна гэдгийг Монголын Үндэсний аюулгүй байдлын комиссынхон л гаргах ёстой болохоос ямар нэгэн ТББ-ын гишүүд  хэлж болохгүй гэж бодож байна. Үндэсний аюулгүй байдалд трансжендерүүд биш хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ гээд өөр олон хүчин зүйлс нөлөөлж байгаа шүү дээ. Гэтэл трансжендерүүдээр ийм шоу хийж байгаад харамсаж байна” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …