Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өмнө нь дуу султайгаасаа болж сонирхолтой илтгэлүүдээ санасандаа хүртэл тавьж, олны анхаарлыг өөртөө төвлөрүүлж чаддаггүй байсан гэнэ. Энэ дутагдлаасаа яаж ангижрах вэ, яаж мундаг илтгэгч болох вэ хэмээн толгойгоо гашилгасны эцэст тэрээр дуучин С.Наранд хандахаар шийдсэн гэсэн.
Тэгээд түүн дээр очоод “Би индэр дээр гараад ярихаар танхимд цугласан хүмүүсийн олонхид нь миний дуу хүрдэггүй. Тэд сонсч чадахгүй болохоороо анхаарал хандуулдаггүй. Би хүмүүсийн анхаарлыг яаж өөртөө татаж, чанга ярьдаг болох вэ, надад туслаач” гэсэн гэдэг. Дуучин бүсгүй түүнд дуртайяа тус болж гамм уншуулан хоолойн өнгийг засах, биеэ барихгүй байж сурахаас эхлүүлээд бүхнийг заасан гэдэг. Энэ тухай сайд “Түүнээс ихийг сурсан. Одоо ямар ч том танхимд хэчнээн олон хүнд илтгэл тавьсан ч тэд над руу анхаарлаа хандуулж чаддаг болсон” гэх бахдан ярьдаг ажээ.
Эх сурвалж: Инфо.мн