Д.Лүндээжанцан, З.Энхболд нар Үндсэн хуулиар мэтгэлцэнэ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс санал асуулгад засаглалын хэлбэрээ ард нийтээс асуух санал гаргасан.

Тэгвэл уг  асуудалтай холбогдуулан С1 телевизээс “Парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу” сэдэвт мэтгэлцээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлагч, МАН-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарыг “Цензургүй мэтгэлцээнд” урьж, оролцуулахаар болсон байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нь 1992 оны Үндсэн хуулийг батлалцах Ардын их хурлын гишүүнээс эхлээд парламентад нийт долоо удаа сонгогдсон туршлагатай парламентын гишүүн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хувьд парламентад гурван удаа сонгогдохдоо, УИХ-ын даргаар нэг удаа ажилласан мөн л шилдэг хуульчдын нэг билээ.

Д.Лүндээжанцан, З.Энхболд нарыг мэтгэлцээнийг энэ сарын 16-ны даваа гаригийн 21:00 цагаас С1 телевиз болон  Цензургүй Яриа-Цензургүй Сурвалжлага пейж хуудсаар шууд дамжуулах ажээ.

 

 

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …